Уул уурхай, барилга, үйлдвэрлэл болон эрсдэлтэй салбарт олон улсын стандарт шаардлага хангасан хамгаалах хувцас, хэрэгслийн үйлдвэрлэл, худалдаа, нийлүүлэлт.
SPARTE PARTS TOOLS LLC нь 2025 онд байгуулагдсан бөгөөд хөдөлмөр хамгааллын хувцас, хувийн хамгаалах хэрэгсэл (PPE) үйлдвэрлэл, худалдаа, нийлүүлэлт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компани юм.
Манай компани уул уурхай, барилга, үйлдвэрлэл болон бусад эрсдэлтэй салбаруудад олон улсын стандарт шаардлага хангасан хамгаалах хувцас, хувийн хамгаалах хэрэгслийг нийлүүлэх зорилготойгоор ажиллаж байна. Бид хэрэглэгчдийн хэрэгцээ, ажлын орчинд тохирсон чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээг эрхэмлэн, уул уурхай болон үйлдвэрлэлийн салбарын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж байна.
Өнөөдрийн байдлаар зориулалтын бус, хадгалах хугацаа дууссан, эсвэл биеийн онцлогт тохироогүй хэмжээтэй хамгаалах хувцас хэрэглэх нь түгээмэл байна. Үүнээс хэт халалт, хөлрөлт, хөдөлгөөний тав тух алдагдах, арьсны цочрол зэрэг эрүүл мэндийн эрсдэл үүсдэг. Эдгээр асуудлыг шийдэх зорилгоор бид Монгол хүний биед эвтэйхэн, тав тухтай хамгаалах хувцас, хэрэгслийг хүргэж байна.
SPARTE PARTS TOOLS LLC нь Монголын хөдөлмөр хамгааллын зах зээлийн хэрэгцээ, хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн хамгаалалтын ажлын хувцасыг үйлдвэрлэн нийлүүлж байна. Манай бүтээгдэхүүн нь монгол хүний биеийн онцлогт тохирсон эсгүүр, хөдөлгөөнд саад учруулахгүй сул чөлөөтэй загвар, агаар нэвтрүүлэх чадвар сайтай материалтай бөгөөд уул уурхай, үйлдвэрлэл, засвар үйлчилгээний ажлын орчинд зориулан тос, тосолгооны материалын нэвчилтийг бууруулах хамгаалалтын давхаргатайгаар үйлдвэрлэгддэг.
Ингэснээр хэрэглэгчдийн тав тух, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдлийг санал болгож байна.
Байгууллагын хэмжээ, ажлын орчинд тохирсон бүтээгдэхүүний сонголт, захиалгын нөхцөл, хүргэлтийн хугацааг тодруулахаар бидэнтэй холбогдоно уу.